Sunday, April 3, 2011

Хөдөөнийхөний бидний хотынхны амьдралд учруулж буй нөлөөлөл

Би хотын унаган хүүхэд. Намайг жаахан хүүхэд байхад миний Улаанбаатар ийм байгаагүй. Хөршүүд, хамтран ажиллагсад, найзууд, ангийн хүүхдүүд цаанаа л дотно яг л нэг гэр бүл шиг. Хот маань цэвэрхэн, би хэзээ ч өдрийн цагаар хэн нэгэн эрэгтэй булан руу шээж байхыг хараагүй, хэн нэгэн гудамжинд улаан цайм хамаг л байдаг хог, шүлсээ хаячаад дурамжхан харахад юугээ хараав гэсэн шиг харцтай тулгарч байгаагүй, хүүхдүүд ч соёлтой тусч байж, зун бол тэгээд л бүгдээрээ лагерь руугаа гарна, өдөржингөө сайхан цэцэг, эрвээхэй байдаг нов ногоон зүлгэн дээр тоглочихоод орой бүгд аав, ээжийнхээ ирэх ажилчидын автобусыг тосно. За тэгээд намар болоод сургуульдаа орохын цагт энд тэндгүй, шаргал, шар навчнууд хөл дор гишгэгдээд л, өвөл бол их сайхан хөвсгөр цас, цэнгэг агаар шинэ жил болно гэж бүгд л хүсэн хүлээнэ, цонхон дээрээ усан будгаар гоё зураг зураад л, тэгээд гэрээ бүгд нийлж байгаад өнгийн цаасаар янз бүрийн зүйл хийж байгаад л чимээд л, аймар гоё үнэртэй мандарин жимс идээд л, эгчийн харшын ёлконд ороод авчирсан Оросын кремлийн дүрстэй бэлэгнээс нь горидоод л. Хавар бол тэгээд л бас л гоё цас хайлаад агаар нь нэг л тийм өөр, гэрт байж байхад хүүхдүүдийн  гадаа тоглох дуу хадаад л. Сайхан тайван байжээ.
За энэ ч хөдөөгийхнийг шүүмжлэх гэсэн биш бага насны дурсамж болоод явчихлаа хэхэ.
Гэхдээ өнөөдрийн хүмүүсийн зүгээр л харилцааны түвшин ямар доогуур болсныг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Би оюутан байхдаа хичээлийнхээ бусад цагаар нэг үйлчилгээний газарт ажилладаг байваа, одооноос бараг л 10 гаруй жилийн өмнө шүү дээ, тэр үед хүмүүс сайхан тайван соёлтой ажлаа хийгээд явахад ямар ч бэрхшээл байгаагүй шүү, харин сургуулиа төгсөөд нилээн завсарласны эцэсд эргээд 5 жилийн дараа яг тэр газраа ажиилахад үйлчлүүлж байгаа хүмүүс, тэдний авир үнэндээ аймар өөрчлөгдсөн байсан, энэ нь нөгөө л хөдөөнийхний шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй билээ. Би хүнийг ялгавлан гадуурхаж байгаа зүйл биш шүү, хүн л бол хүн гэхдээ бид хөгжлөөрөө ухрах биш урагшлах хэрэгтэй байна аа л гэдэг санаа. мөн үнэхээр хүнийг хаана амьдрах эрхийг нь хязгаарлахгүйгээс хойш хөдөөний хүн ч гэсэн амьдралаа дээшлүүлэх гэж хотод орж ирж байгаа нь буруу биш ч тэд бидний өдөр тутуам тайван, амгалан, соёлт нийгэмд амьдрахад саад болж байна. Хөдөөгөөс орж байгаа иргэдийг соёлжуулах, нийгэмшүүлэх, ахуйн соёлд сургах доод тал нь хагас жилийн сургалтанд суулгамаар юм. Үүнд нь: 7 хоногтоо ядаж 1-2 удаа усанд орж байх, олон нийтийн газар биеэ засахгүй байх, нус, хог, шүлсээ хаяхгүй байх, эмэгтэйчүүдэд өндөр өсгийтэн дээр хэрхэн явахыг заах, машин барихдаа хээр тал дээр давхиж байгаа юм шиг дураараа эгнээнээс эгнээ рүү шилжихгүй байх,  дэлгүүрээс бараа хулгайлахгүй байх яагаад гэвэл камер гэж бичил биетийг хаа нэгтээ суурилуулсан байдгийг хэлж өгөх, оройн үзмэр үйлчилгээнд хүүхдээ тэвэрч ирэхгүй байх мөн гар утасныхаа дууг нь хааж байх, аливаа үйлчилгээний газар ороод дугаарлан зогсож урдуур дайрахгүй байх, театрт үзвэр үзэхдээ жинс болон пүүз өмсөхгүй байх, уурлангуутаа орос хараалыг урсгахгүй байх, мөн эрэгтэйчүүд нь хүнтэй хэл үгээ ололцохоосоо илүүтэйгээр шууд гараа гозолзуулдаггүй байх, эмэгтэй хүнд зам тавьж өгөх буюу хаалгыг түрүүлэн онгойлгож өгөх, эмэгтэй хүнийг тогооны хүн гэдгээс илүүтэйгээр үнэлэх, цирк, 1-р эмнэлэг, Соёлын төв өргөөг мэдэхгүй байж таксинд явахгүй байх, хэрэв таксинд явж байвал машинаа ядаж сард нэг цэвэрлүүлж байх яагаад гэвэл цагаан өнгийн хувцас маань шууд өнгө нь хувирч бор өнгөтэй болно ш дээ, мөн 2 км буюу 1000 төгрөг төлөх газар 2000 төгрөг гэхгүй байх, орой 8 цагаас хойш хэн нэгний гар утас руу албаны ажлаар холбогдохгүй байх гэх мэтчилэн...

No comments:

Post a Comment