Sunday, October 21, 2012

Сайхан үгс

Өнөөдөр олж уншсан сайхан үг нь зүрхний бичлэгний зураг тэгээд: Таны амьдралд уруудах өгсөх үеүүд байхгүй бол та үхсэнтэй адил.


Бас нэгэн хүний хэлсэн үг: Хэдий их алдаа гаргана төдий чинээ амжилтанд хүрнэ. Чи алдаж л байвал сайн илүү ихийг суралцана

Өөр бас нэг сайхан үг: Чи миний амьдралаар амьдарч үзээгүй байж миний амьдралыг шүүх эрх чамд байхгүй.


Чи миний тухай муу ярьж л бай, шүүмжилж л бай гэвч би чиний тухай боддог ч үгүй

Сэргэн манданаа (process)

Бичлэг хийгээгүй гичнээн ч удсийн.

Би өөрчлөгдөхөөр шийдсэн. Алийн болгон урвайж явах билээ дээ. Ер нь өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг алтан дүрэм өөртөө зохиогоод урагшаа.

Хамгийн эхний алхам бол сэтгэл зүйгээ бэлдэх асуудалууд. Шөнө аль болох унтаж амаръяа, их зүйлүүд бодохгүй байх, өөртөө цаг зав гаргаж өөрийгөө хайрлах, гадуур гарч шинэ хүмүүстэй танилцая........
Дээрхүүдийг ер нь бага багаар хэрэгжүүлж байгаа. Үсээ тэс өөр болгосон шал өөр гоё мэдрэмж, хувцасандаа маш их анхаарлаа хандуулж байгаа, гангалаад гараад явахаар чинь өөртөө их итгэлтэй мөн бусад хүмүүсийн хандлага өөрчлөгддөг юм байна.

Ер нь хүн дандаа ирээдүйдээ санаа зовж, өнгөрсөндөө харамссаар амьдралаас их таашаалыг авч чаддаггүй юм шигээ. Тэгэхээр өнөөдөртөө сэтгэл хангалуун байж зүгээр л хором мөч бүхнээс таашаал авахыг гичээнээ.

Өглөө босоод л мандаж байгаа нарыг хараад, нүдээ аниад нээх сайхан бүлээнээр төөнөхийг нь мэдэрлээ, шөнө гудамжаар машинтай явж байхдаа манай хот ч бас хөгжиж байгаа юм байна гэж бодогдлоо, Нүүр номон дээрээс нэг залуу хоёр хүний амь аварсаныг нь уншаад бахархах сэтгэл төрлөө.

Бага багаар би урагшилж байна, би чадах болноо, би чинь хэнсэн билээ  аз жаргалтай хүүхэд насыг өнгөрүүлж, эцэг эхийн хайраар дутуугүй тийм л нэгэн хайрын ургамал шүү дээ.




Monday, May 14, 2012

Эмзэг сэтгэл

Миний амьдрал нээрээ яагаад ийм аймар болчихвоо. Бүтэж байгаа юм гэж үнэндээ алга. Зүгээр л явмаар байна.  Бүх зүйлийг орхиод холоос хол хаана ч байсан яахав дайнгүй л газар бол. Хүн ер нь өөрийгөө л их бодож амьдармаар юм байна. Үнэдээ хүүхэд нас, юутан нас, бүх зүйлээс хамгийн түрүүнд тавьсан гэр бүл маань нүүрээ буруулах үе байдаг л юм байна.

Tuesday, January 10, 2012

Өшөөгөө авсан нь

Би нээрээ амьдралдаа хийж үзээгүй зүйлээ хийсээн гэсэн. Нэг нөхрийн тухай яриж байсан дээ яагаав  хаалган дээр хэдэн цагаар суугаад байдаг. Тэр гадаад яваад таг шүү дээ энэ чинь 21-р зуун мөн биз дээ нэг хай гэчиж болноо доо, тэгээд ч өвдсөнийг мэдсээр байж яахав дээ бие чинь яаж байна энэ тэр гээд асуучихаж болно ш дээ үгүй юм аа нээрээ. Яахав дээ нээрээ би өвдсөнөөс хойш ийм эмзэг дэлбээ болцон ш дээ.
Тэнэнгүүт нь дургүй хүрээд ЦН-г олоод тэгсэн салсан гээд байсан хүнтэйгээ амар сайхандаа жаргасан байжшшт даа тэгэхээр нь   ямар сонин хүн бэ энэ гээд бичсэн чинь хариу таг. Миний асар их дургүй хүрдийг байгаа биз дээ анхнаасаа л эхнэрээсээ салсан, өө тэгээд яваад удах ч юм уу энэ тэр гээд бсан чинь үнэнээ л хэлнэ биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан ш дээ.
Тэгээд яахав тайлбар авъя л гэлээ тэгсэн дуртай дургүй нэг юм бичснээ өвчнөөр минь даапаалдаг байна ш дээ тэгсэнээ нээх удалгүй анфрейнд болцон байдаг байна ш д. Хаанаас ийм хүн чанаргүй, хариуцлагагүй хөгийн новштой учирдаг байнаа. Эхнар лүү нь бичсэн бүх зүйлээь яахав дээ би ямар тэнгэрийн элч юм уу би яагаад ямар ч хүндлэлгүй хоцрох ёстой юм бэ тийм биз дээ, би дандаа цагаахан сайхан сэтгэлтэй байж ирсэн одооноос хүн надтай яаж харьцна тэгэж л харьцна.

Мэдээж гэм хийсэн юм шиг зөндөө шаналсан ч гэсэн хүнийг гомдоосон хүн хариуцлагаа хүлээх л хэрэгтэй ш дээ.