Wednesday, November 9, 2011

Гэнэт амилав

Хэхэ, би гэдэг хүн чинь энэ блог энэ тэрээ таг мартаастай. Хамгийн сүүлд бичлэг хийснээс хойш хэдэн ч сар өнгөрсөн юм бэ дээ.
Гэнэт нэг залуугийн блог умшаад жигтэйхэн уяраад гэнэт нэг юм бичий гэж бодлоо шдээ.

Хамгийн сайхан мэдээ гэвэл миний бие их сайжирсан. Цаг хугацаа гэдэг сонин юм даа саяхан л мэс засал хийлгэсэн шөнө өвдсөндөө, бараг бүхэл бүтэн өдөржингөө наркозноос болж унтсандаа ч юм уу шөнө нь унтаж чадахгүй за хурдан л үүр цайгаасай гэж бодсоор үүр цайхад яагаад ч юм цаанаасаа л нэг сэтгэл амарч билээ. Тэр үе өчигдөр л юм шиг санагдсан чинэ хэдийнээ хэдэн сар болчихжээ. Сайхан гэр бүлийн хүчинд хэдийгээр шаналж байсан ч тэр хугацааг туулж гарсандаа их сайхан байна аа. Гэр бүлийн утга учрыг ч сайн ойлгосон шүү.

Ажлаасаа гарсан нээрээ.
Бас хамгийн сүүлд гэрийн үүдэнд нэг хүлээгээд байсан залуутай ор холбоогүй байгаа  юм байна. Манай хаалган дээр хэдэн цаг ч билээ байж байгаад би уулзахгүй гээд тэрнээс хойш ердөө уулзаагүй. Тэгээд эрэгтэй хүн нээрээ муухай ч гэх юм уу хайшаа юм бэ дээ. Явахаасаа л өмнө бүр аймар уулзах гээд л би ч тэгээд анхнаасаа энэ харьцаа яаж төгсөхийг тодоос тод мэдэж байсан болохоор өөрийгөө их барьж байсан даа. Нийгмийн гарал ондоогоос үзэл бодлын нилээн зөрчилдөөн байсан ч гэсэн хааяа нэг хамт байхад сайхан зүйлс байсаныг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ л яагаад ч юм гадагшаа яваад нэг их удахгүй гэж хэлсэн мөртлөө дараа нь танилаас нь нилээн урт хугацаатай байх төлөвлөгөөтэй байсаныг нь сонссон чинь нэг л сонин гомдох сэтгэл төрсөн. Яахав дээ ер нь үнэн зүйл үнэнээрээ л сайхан ш дээ. Хамт байх багахан хугацаанд би түүнд хэзээ ч хүсээд ч олдохгүй эрдэнэ байсан гэдгээ мэдэрсэн болохоор мөн түүнд дурсагдах төгс төгөлдөр нь байх болно гэдгээ бодохоор жаахан уужрав. Одоо харин гоё найз залуутай болмоор байна. Үнэхээр их хүсэж байна, бодсон чинь сингэлээрээ бараг 3 жил ч юм уу явсан байна ш дээ. Ер нь би их романтик хүн мөртлөө амьдрал дээрээ ганц ч хэрэгжүүлж үзээгүй юм байна. Хайр дурлалын бүх романсаа дандаа киногоор нөхчихдөг хэ хэ. Кинондоо ороод л баярлана, хөөрнө, сэтгэл хөдлөнө, уйлна, цөхрөнө... Сайхан кино ч гоё шүү.


Сайхан төлөвлөгөөнүүд байна аа. Удахгүй нэг гадагшаа явж ирчихээд л  фитнессдээ явж эхлэнэ, олон сайхан хүмүүтэй танилцана, аятайхан ажил, шинэ хамт олон, шинэ орчин, сайхан романтик залуутай учирна гээд л. Амны билгээс ашдын билгэ.

За унтахаа бодохгүй бол шөнийн 3 өнгөрч байна ш дээ.