Sunday, October 21, 2012

Сайхан үгс

Өнөөдөр олж уншсан сайхан үг нь зүрхний бичлэгний зураг тэгээд: Таны амьдралд уруудах өгсөх үеүүд байхгүй бол та үхсэнтэй адил.


Бас нэгэн хүний хэлсэн үг: Хэдий их алдаа гаргана төдий чинээ амжилтанд хүрнэ. Чи алдаж л байвал сайн илүү ихийг суралцана

Өөр бас нэг сайхан үг: Чи миний амьдралаар амьдарч үзээгүй байж миний амьдралыг шүүх эрх чамд байхгүй.


Чи миний тухай муу ярьж л бай, шүүмжилж л бай гэвч би чиний тухай боддог ч үгүй

Сэргэн манданаа (process)

Бичлэг хийгээгүй гичнээн ч удсийн.

Би өөрчлөгдөхөөр шийдсэн. Алийн болгон урвайж явах билээ дээ. Ер нь өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг алтан дүрэм өөртөө зохиогоод урагшаа.

Хамгийн эхний алхам бол сэтгэл зүйгээ бэлдэх асуудалууд. Шөнө аль болох унтаж амаръяа, их зүйлүүд бодохгүй байх, өөртөө цаг зав гаргаж өөрийгөө хайрлах, гадуур гарч шинэ хүмүүстэй танилцая........
Дээрхүүдийг ер нь бага багаар хэрэгжүүлж байгаа. Үсээ тэс өөр болгосон шал өөр гоё мэдрэмж, хувцасандаа маш их анхаарлаа хандуулж байгаа, гангалаад гараад явахаар чинь өөртөө их итгэлтэй мөн бусад хүмүүсийн хандлага өөрчлөгддөг юм байна.

Ер нь хүн дандаа ирээдүйдээ санаа зовж, өнгөрсөндөө харамссаар амьдралаас их таашаалыг авч чаддаггүй юм шигээ. Тэгэхээр өнөөдөртөө сэтгэл хангалуун байж зүгээр л хором мөч бүхнээс таашаал авахыг гичээнээ.

Өглөө босоод л мандаж байгаа нарыг хараад, нүдээ аниад нээх сайхан бүлээнээр төөнөхийг нь мэдэрлээ, шөнө гудамжаар машинтай явж байхдаа манай хот ч бас хөгжиж байгаа юм байна гэж бодогдлоо, Нүүр номон дээрээс нэг залуу хоёр хүний амь аварсаныг нь уншаад бахархах сэтгэл төрлөө.

Бага багаар би урагшилж байна, би чадах болноо, би чинь хэнсэн билээ  аз жаргалтай хүүхэд насыг өнгөрүүлж, эцэг эхийн хайраар дутуугүй тийм л нэгэн хайрын ургамал шүү дээ.