Tuesday, April 26, 2011

Төрсөн өдөр ч сонирхолтой эхлэж байна даа.

Өнөөдөр миний төрсөн өдөр.Одоо шөнийн 2цаг 30 минут болж байна.
Өдөр жаахан унтсан болохоор нойр хүрдэггүйээ. Гэтэл манай яг хаалганы цаана нэг хүн намайг оруулчихаач гээд гуйгаад цаг гаруй болжийн. Энэ танихгүй хүн биш л дээ ямар учиртайг нь би одоо хэлье.
Би гэдэг хүн 2 сар найзалзалсан найз залуугаасаа салаад бараг 2 жил дунд нь ганц ч болзоо байхгүй, хэнтэй ч уулзаагүй байж байгаад энэ манай хаалганы цаана байгаа нөхөртэй анх танилцсан юм. Удаан уулзаагүй нэг найз охинтойгоо уулзаад шоудаж яваад, их хөгжилтэй би бүжиглэх мангар дуртай байхгүй юу тэгээд бүжиглэхээрээ ертөнцөс тасарчдийн нүдээ аниад л авч өгнө шүү дээ. Тэгээд нэг намхан залуу ирээд юм хум яриад л байсийн тэгээд би юу гэж тоохов дээ бүжиглээд ухаан байхгүй ш дээ, тэгсэн манай найз охинтой юм яриад л байсийн. Оройжингоо нэг тиймэрхүү, гарах болсон чинь нөгөөх чинь дагаад гарлаа, тэгээд танилцлаа, агаа ер нь надад их нахд хаяж байнаа. Манай найз охин ч гэсэн намайг ганцаараа хир удаан явсаныг мэддэг болохоор нүдээ ирмээд л байна. Тэгээд хамтдаа дуулахаар болов бид 3. Харин их гоё дуулж байна шүү нөгөөх чинь гээл манайнайз охин надад хэлж байнаа, хамт хоночихоо хөөрхөн л залуу байна ш дээ гэнээ. Би ч бодлоо яахав дээ би чинь насанд хүрсэн хүн ш дээ. Ер нь яадийн гэж бодов. Угаасаа one night stand гэж юу байдгийг үзэхээр шийдлээ миний бие. Урьд хожид хийж үзээгүйн болохоор жаахан сандарч байна гэж тэгэнгүүт нь зоригоо чангалж байна гээд жаахан тогтоочихлоо тэгсэн харин сандрах нь арай гайгүй шүү. За тэгээд гараад нөгөө найз охиноо буулгачихаад шууд үнсэлцээд эхлэв хаха,хахах тэгсэн нөгөөх чинь ямар ч гэнэ үү нэг буудлын нэр хэлж байна шүү. Би ч дотроо өөр хаана очих вэ дээ, угаасаа би буудалд үнэн голоосоо дургүй нэг л сэжиг хүрээд байдын орж үзээгүй гэж худлаа хэлэхгүй ээ гэхдээ маш цөөхөн удаа бүр залуу байхдаа. Тэгсэн азаар тэр буудалд нь өрөө байхгүй бөөн баяр би гэж, гэхдээ л бас өөр газар орох л хэрэг гарна ш дээ яаж орноо,намайг биеэ үнэлэгч гэж бодох болов уу гээд наян юм бодоостой. Угаасаа Монголын буудал битүү байдаг гэж сонссоноос хойш нэг л сэжиг хүрээд байдын. Тэгээд дараагийн буудал очлоо яг орох гэтэл миийн зориг хүрдэггүйээ, тэгээд яахав дээ шууд л үнэнээ хэллээ би чадахгүйнээ, би уг нь өөрийгөө чадна гэж бодсон юмаа гэхдээ чадахгүйнээ намайг уучлаарай л гэлээ. Тэгсэн яахав дээ нөгөөх чинь намайг ятгаж байнаа. Тэгээд би хэллээ: Би ээж, аавтайгаа амьдардаг болохоор чамайг гэртээ авачиж чадахгүйнээ, гэхдээ яахав хэрэв танайд очвол болох юм тэрнээс буудалд бол хэзээ ч чадахгүйнээ гэдгээ хэлэв. Тэгсэн тэр бас дүүтэйгээ амьдардаг гэнэ гэхдээ ямар ч сонголт үлдээгүй болохоор тэднийх рүү явлаа. Хаха, гал зуухных нь өрөөнд унтдаг юм байгаа биз дээ. Гэхдээ хаа нэг газрын буудлаас л хамаагүй дээрдэг. Тэгээд л яахав болдог юм жамаараа болж би ч дотроо one night stand одоо би гэдэг хүн хйичихлээ гэж үү дээ, гэж итгэх байх зэрэгцэв дотроо л доо.Удаан хүнтэй унтаагүй болохоор жаахан өвдсөнийг эс тооцвол ер нь дажгүй шүү. Өглөө болж би явах боллоо, би ч энэ чинь one night stand дугаараа өгч болохгүй шүү, гэсэншүү юм дотроо бодоод л байлаа, тэгсэн нөгөөх чинь дугаараа өгчихөөч гээд шалаад л байдаг би ч жаахан гүрийж үзвээ, гэтэл хүн чанар зулгаагаад, нээх аймар хүн ашиглачихаад л явчихдаг аймар хүүхэн шиг санагдаад, тэгээд нөгөөх чинь гуйсан болохоор өгөөд л хаясан. Гэхдээ тэр салсан өглөөнөөс хойш одоо 4 сар өнгөрч байнаа...
Үргэлжлэл бий. 

Monday, April 18, 2011

Үргэлжлэл

Тэнэг юм шиг хүний төлөө тэгэж зүтгэсний гавьяа ч гэж алга үр дүн ч гэж алга өнөөдөр.
Бие бүр ядраад нэг л биш байсан юм аа тэгээд эмнэлэгт үзүүлтэл өвдсөн байна, бүр болоогүйй ажлаасаа 3 сар чөлөө авч, нийт 6 сарын эмчилгээ шаардлагатай. Ээ бурхан минь арай ч дээ надад юунд ингэж хандана вэ, яагаад би гэж, би ердөө юуг буруу хийсэн гэхчлэн бүтэн долоо хоног уйллаа, сэтгэлээр уналаа, би ганцаараа байсаар үхтэл ажилласан ажлын минь 3 хүн л холбоо барилаа. Дарга нар байхгүй шүү. Энэ хүмүүсийн хүн чанар хайччихсан бэ?
Миний муу аав асраастай, би энэ нэг хүнийг хэзээ зовохоо болих хүн бэ ер нь. Хоол ундаар шахаастай, хамгийн муухай нь нөгөө их хаясан жингээ буцаагаад бараг даблдаж олж байх шиг байна. Яахав дээ эмчилгээгээ сайн хийлгэнээ, сайн гам баринаа гэтэл жин өгсөхгүй байж болохгүй юм байхдаа тээ.
Ийм л байна даа, хүмүүсээ өөртөө хайртай бай, хоол хүнсээр эрч хүч авдаггүй гээд гэгээрсэн хүмүүс яриад байдаг юм үгүй юм байна шүү. Ядаж би хоол идэж байсан бол өвдөө ч үү үгүй ч үүв Мэдэхгүй юм даа өнөөдөр л би ер нь бодож сэтгэхтэйгээ болжийн нетэд ороод юм сараачич байхыг бодоход арай л галзуурчаагүй бололтой. Өөрийгөө хайрла хүмүүсээ, эрүү байхад бүх юм болно, хамгийн сайхан хүн гэж эрүүл хүнийг л хэлнэ.

Хүмүүсээ эрүүл мэнд номер нэг

Ш чааваас энэ үг өвдсөний дараа л ёстой толгойд орж байна даа. Яагаад вэ, яагаад гэдэг асуултыг яг нэг долоо хоног хоног өөрөөсөө асууж байна. Яагаад би өвдөх гэж, яагаад яг энэ хамгийн эгзэгтэй үед гэж гээд л яагаад гдэг асуулт хөвөрсөөр гэтэл хариулт нь маш энгийн ерөөсөө өөрийгөө хайрлахгүй бай тэрний хариуд нь чи өвдөнө. Үнэндээ гутарч байгаагүйгээрээ гутрав. Би яагаад өөртөө хайргүй юм бэ нээрээ, бодоод байсан чинь би Цагаан сараас хойш өөртөө үнэнгамгүй байсащнаа сая л ухаарав ш дээ. Бурхан минь гуалиг сайхан болно гээд Цагаан сараас хойш тураах эм ууж байгаагаа гэнэт санав, би ч яахав нэг их бүдүүн хүн биш л дээ багийн унуаган махтай, тэр нь хэзээ ч арилдаггүй, хүмүүстэй адилхан жаахан диет бариад, хөдлөчихөд турна гэсэн теорм байхгүй, одоо бараг 5 жл фитнесээр явж байна турсн юм байхгүй нэг л хэвийнв Ер нь бол хагас өлсгөлөнгийн байдалтай байж байж 60 дээр байна за тэгээд нэг жаахан дуртай юмаа идчихвэл гэрлийн хурдаар 3,4 кг нэмчихдэгийн. Би хэлсэндээ над шиг өндөртэй хүнд бол зүгээр л жин л дээ гэхдээ л нэг л сэтгэл хангалуун байж чаддаггүй юм аа. Бас яахав дээ эмэгтэй хүн болж төрсөнийх сайхан мини юбка, тэр нарийн легнес, флатс энэ тэрийг бас өмсмөөр байна ш, бас майк байна. Яахав гадаадад байсан бол ч тоохгүй л дээ. Гэтэл манайд яадаг билээ дээ, өөрсдийгөө мэдэхгүй байж хүнийг гоочлохдоо агуу хүмүүс юм чинь. Гэтэл би чинь бас байгууллагын нүүр царай шүү дээ. Төгс л байхгүй бол болохгүй. .... Ийм л бодлууд намайг яс арьс болохын түүс болгосон юм даа. За тэгээд хүний хэлснээр жирийн хүн уугаад сард доод тал нь 5кг турах эм надад яг үйлчилж харагдаа ч. Толгойгооо өвтгөн, дотроо муухай оргиулан, зүрхээ өвүүлэн байж уусан эм маань надад харин сарын 2 кг -ын лосс өгсөн юм. Харин хоолны дуршил бүр байхгүй болгодог. Өглөө нэг хөнгөн юм идээд эмээ хүртэнэ, тэгээд өдрийн хоол болоход жирийн өдрийн хоолны 4-ний нэгийг арай шүү далдруулна, усыг үхэр шиг л ууна, за ингээд л ажлаа хийж байтал 6 цаг болно ингээд харин жаахан гэдэс өлсмөрөө аядана ш дээ тэгэнгүүт нь ходоодоо хуураад жаахан арвайн гурил усанд зуураад уучихна. Ингээд л үргэлжлүүлээд ажлаа хийнэ. Ингэж байтал шөний 12 цаг болно аав маань гэртээ ирэхгүй юм уу гэж залгана за тэгээд би гэж хүн гэр лүү гээ харина. Гэртээ ёстой үхэж байсан амьтан арай чүү нүүрээ угаасан болоод ор луу гаа мөлхөнө. Иймэрхүү дүр зурагтай бараг хоёр сар шахуу ажилласан байна.Нөгөө явдаг фитнесс энэ тэр тас ш дээ. Сүүл рүүгээ ачаачал бүр хэтрээд бүтэн 2 долоо хоног хагас сайн бүтэн сайнгүй явлаа. Тэгсэн харин нойргүй болдийм даа. Ядарч унах гэж гэртээ орж ирсэн мөртлөө унтахгүй гөлийчихнө. Бүтэн зургаа хоног бараг нойргүй явсаны эцэсд өөрийгөө толинд хараад бараг таньсангүй ш дээ. Үс гэж авах юм алга, гялалзсан үс алга, нүүр нүүрэн юм гарсан, нөгөө том ндэн дээр ахиад нэг давхараа, нэг л цааанаа цог золбоо байхгүй, ганц сайхан юм нь тураад бараг 57 болчихож хувцас хунар сайхан зохиж байна гэж жигтэйхэн. Эргээд харсан чинь бүтэн 2 сар гаруй бараг юм идэхгүй явсан юм чинь 3кг турах нь аргагүй ш дээ.
Зиаг ядраад наасан үргэлжлэл  бий.

Sunday, April 3, 2011

Баабар:Уг нь бид бултаараа хөдөөнийхөн

Энэ нийтлэл ямар их таалагдваа ийм үнэн үгтэй, хэн нэгэнд тал засаагүй, шудрага нийтлэл уншсангүй. Баабар бол агуу нийтлэгч.
Саяхан хөдөөний хоёр залуу хотод ирж дээрэм хийжээ. Таксинд суун жолоочийг нь боомилж хөнөөчихөөд машиныг нь өөрийн болгов.
Ердөө маргааш нь дээрмийн тэргээ зах дээр зарах гэж яваад баригдах нь тэр. Хот гэхээр л учир замбараагаа алдсан юм байдаг гэж бодсон бололтой. Жолоочийг нь алдаггүй юм, зүгээр л айлгадаг учиртай, машин нь цаанаа бүртгэлтэй байдаг тул ноймортой юутай хээтэй нь зардаггүй юм, “махалдаг” ёстой гэж хоёр гайхалд хэн ч хэлж өгсөнгүй. Хот, хөдөө хоёр бол шал өмнөө соёл. Наад зах нь хулгай дээрэм нь хүртэл өөр. Хотод хөдөлмөрийн хуваарь гээч юм бий. Хулгайч нар нь хүртэл тагтных, халаасных, дэлгүүрийнх гэх байтугай цоож гаргадаг, хаалга эвддэг, цонх янзалдаг, тааз цоолдог гээд мэргэшээд явчихна. Түүнээс хөдөөнийхөн шиг дан малаар гаршчихсан, хүн тааралдвал хонь гаргаж байгаа юм шиг ил задгай аашилдаг юм гэж хаа байхав.



Ерөнхийдөө бид бүгд хөдөөнийхөн. Тавиад оны үед сургууль номын мөр хөөж орж ирэгсэд анхны хотынхон байлаа. Миний эх эцэг тэр үед л хотод анх орж ирсэн хөдөөний залуус. Тэднээс өмнө гучаад оны үед хотод орж ирэгсэд хуйгаараа буудуулж баахан өнчин хүүхэд л үлдээсэн байх. Миний үеийнхэн анхны хотын уугуул иргэд болон мэндэлж эхэлсэн. Жараад оны дөч тавин мянгат, микр, комбинатын хулигаанууд ч гэдэг. 1960 онд Монгол анх удаа сая хүнтэй, Улаанбаатар анх удаа 100 мянган иргэнтэй болжээ. Нэгдэлжих хөдөлгөөн буюу нүүдэлчдийн хөрөнгө хураах их кампанит ажил өрнөсөн нь хот руу зугтах их нүүдлийг үүсгэсэн юм. Ингэж Монголд анхны пролетари анги үүслээ. Аав ээжийн маань хамаг хамаатан садангууд энэ үед хотод дүрвэн орж ирсэн. Анхны хот, анхны хотын иргэдийг төлөвшүүлэх их кампанит ажил ч энэ үед л өрнөсөн. Соёлын гурван их довтолгоон! Б.Цэнддоо олон жил энэ талаар судалгаа хийсний үр дүнд буй болсон “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” номыг заавал олж үзээрэй. Бид нэг соёлоос нөгөө соёл руу шилжсэн түүхийг гайхалтай сайхан зураглажээ. Монголчууд шилжилт хийснээр үл барам өөрийн шинэ соёлыг буй болгосон юм!



ХХ зуунд Монголд болсон бүх үйл явдлаас магадгүй хамгийн аугаа нь энэхүү хүмүүсээ өнөөгийн иргэншилд аваачсан соёлын их хувьсгал байлаа. Чухам үүний үрээр монголчууд арьс өнгөний өвчнөөс салж, дотуур хувцас хэрэглэж, усанд тогтмол орж, биеийн ариун цэврийг сахиж, бичиг үсэгт тайлагдаж, хотжиж, иргэншсэн билээ. Хэдийгээр энэ үйл явц нугалаа, завхрал, хүчирхийлэл, албадлага, захиргаадалт дагуулсан боловч эцсийн дүндээ бид үй олон ХХ зууны иргэдтэй болж, иргэншиж соёлжсон. Нэгдэлжүүлсэн, атрыг эзэмшсэн, капитализмыг алгасуулсан гэдгийгээ Цэдэнбал өөрийн хийсэн хамгийн том гавьяа гэж үхэн үхтлээ боддог байсан авч үнэндээ түүний хамгийн том бүтээл бол өнөөгийн иргэншсэн монголчууд билээ. Зөвхөн энэ гавьяа нь түүний бүх нүглийг цайруулахаар барахгүй түүхийн зөвтгөл нь болно.



1990 оны хувьсгал, 1992 оны шинэ үндсэн хууль монголчуудад өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болгосноор 15 жилийн дотор нийслэл хотын хүн ам хоёр дахин их боллоо. Хэдхэн хоногийн өмнө хөдөөний эрүүл улаан хацартай хотын мээр маань сая дахь иргэнийг бараг л өөрөө эх барьж авлаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Хүн олшрох хэрээр шинэ хэрэглээ, шинэ зах зээл буй болж эдийн засгийн өсөлт улам эрчимжинэ. Тэртэй тэргүй 20-40 сая малаас дээшийг багтаах бэлчээрийн багтаамж байхгүй, үүнээ дагаад хагас саяас дээш нүүдэлчин малчин Монголд багтахгүй. ДНБ-д эзлэх мал аж ахуйн хувь ч эрс буурч байна. Нэг л үгээр хэлбэл төвлөрөл, хотжил, иргэншил мандтугай!



Зарим нэгний бодож буйчлан хүн нэмэгдсэнээр хүндрэл үүсээд байгаа юм биш, ирсэн хүмүүс нь хотжоогүйд хамаг зовлон өдгөө үүсээд байна. Ерэн оноос хойш 100 мянган хотын хүн гадаадад гарсан гэж бодоход өдгөө Улаанбаатарт дор хаяж 600 мянган хөдөөнийхөн байна. Ийм олноороо хотод шинээр шилжин ирж байхад тэднийг иргэншүүлэх, соёлжуулах, хотжуулах ямар ч арга хэмжээ авагдсангүй. Соёлын довтолгоон дутагдаад байна. Үүнээс болоод хэдийгээр бид бараг бүгдээрээ хөдөө угшилтай боловч шинээр ирэгсдийг хуучин ирэгсэд нь гадуурхах, аягүй бол үзэн ядах хэмжээний зөрчил эхэлж буй бололтой. Хотод шинээр орж ирсэн хөдөөнийхөн илүүтэй хөл алдан зам хөндлөн гарахаас эхлээд хамгийн аймшигт гэмт хэрэгт хүртэл “дүрэм зөрчинө”. Траншейныхан гэдэг чинь тэр чигээрээ хөдөөнийхөн. Социалист залуу луйварчдын холбоо гээд л ХЗХ болон Хадгаламж банкийг тоночихсон харцуул чинь гонжоом өмссөн хөдөөний банди нар л байх чинь билээ. Харин мөнгө хувьдаа завшчихлаа гэхээр “манай холбоог аудит шалгахад цэвэр гарсан” гэж хадуураад байгаа нь хөдөөний биш шоронгийнхны арга. Учир замбараа нь олдохгүй том тогоон дотор намын хамгаалалттай юу л бол юу хийж болно гээд хууччуул нь ойлгуулчихгүй юу! Шар сонины сурвалжлагч гэгдэх жаахан шар охид чинь төрөлх сумынхаа дунд сургуульд шүлэг оролддог байсан хүүхдүүд юм билээ. Тиймээс аймаар зоригтой, үнээ сааж суухдаа айлын авгайчууд цуурдаг хов живийг нялайтал мэдээллийн хэрэгслэл дээр хусаж орхино.



Хариуцлага мариуцлага гэж юугаа мэдэх билээ. Таксины жолооч нарын дийлэнх нь Энхтайваны гүүр, төв талбай, нисэх гурваас өөр газар мэдэхгүй. Сумын уран сайханч багш, эмч хоёр урлагийн үзлэгээр дуулдаг дуу хотын аль том тайзан дээрээс цуурайтан танхим үзэгчдээр хахаж цацна. Үзэгчид үстэй дээлтэй, лоовууз эрүүвчилсэн, тасралтгүй самар цөмнө. Үүр цайтал үймэн шуугих найрын дуу хорооллоор нэг хадах ба дараагийн зочид шөнийн гурван цагт цуван айл эндүүрч орцны бүх айлын хаалгыг ээлж дараалан нүднэ. Машинаа тавиад дөнгөж бөгс өндийнгүүт хиртэй алчуураар халтартуулчихсан нэгэн үйлчилгээний хөлс нэхэн ядаргаатна. Хотын жорлон төв талбай руугаа ойртсоор…



Хот, хөдөөгийн соёл тэс өмнөө. Яриа нь хүртэл. “–Юутай? -Юу ч үгүй” гэсэн мэндчилгээ хөдөөнийхний 45 минут үргэлжилдэг цаг агаарсаг мэндчилгээнээс илүү мэдээлэл агуулдаг. Гарвалаараа бид бүгдээрээ л хөдөөнийхөн. Гэхдээ түрүү зуунд хотжиж чадсан нь сүүлчийнхдээ тусалмаар. Хотын захиргаа улаан хацралчихаад хөдөөнийхнийг гадуурхаж, оруулахгүй энээ тэрээ болж байхаар хотод яаж амьдрах ёстойг зааж өгмөөр. Учир нь хот бол хамтын амьдрал. Хөдөөнөөс ялгаатай нь хүмүүс нь нийтлэг эрх ашигтай, нийтлэг гамшигтай. Гялгар уут, машины дугуй түлсний хохирлыг саяулаа амсаж байна шүү дээ. “Би монгол хүн, бичиг мэддэггүй, биеэ угаадаггүй, бэлгэвч хэрэглэдэггүй, билэг танхай, би хөдөөний хүн” Зөв байхаа, зөв байх. Гэхдээ л хотод бэлгэвч хэрэгтэй дээ.

Хөдөөнийхөний бидний хотынхны амьдралд учруулж буй нөлөөлөл

Би хотын унаган хүүхэд. Намайг жаахан хүүхэд байхад миний Улаанбаатар ийм байгаагүй. Хөршүүд, хамтран ажиллагсад, найзууд, ангийн хүүхдүүд цаанаа л дотно яг л нэг гэр бүл шиг. Хот маань цэвэрхэн, би хэзээ ч өдрийн цагаар хэн нэгэн эрэгтэй булан руу шээж байхыг хараагүй, хэн нэгэн гудамжинд улаан цайм хамаг л байдаг хог, шүлсээ хаячаад дурамжхан харахад юугээ хараав гэсэн шиг харцтай тулгарч байгаагүй, хүүхдүүд ч соёлтой тусч байж, зун бол тэгээд л бүгдээрээ лагерь руугаа гарна, өдөржингөө сайхан цэцэг, эрвээхэй байдаг нов ногоон зүлгэн дээр тоглочихоод орой бүгд аав, ээжийнхээ ирэх ажилчидын автобусыг тосно. За тэгээд намар болоод сургуульдаа орохын цагт энд тэндгүй, шаргал, шар навчнууд хөл дор гишгэгдээд л, өвөл бол их сайхан хөвсгөр цас, цэнгэг агаар шинэ жил болно гэж бүгд л хүсэн хүлээнэ, цонхон дээрээ усан будгаар гоё зураг зураад л, тэгээд гэрээ бүгд нийлж байгаад өнгийн цаасаар янз бүрийн зүйл хийж байгаад л чимээд л, аймар гоё үнэртэй мандарин жимс идээд л, эгчийн харшын ёлконд ороод авчирсан Оросын кремлийн дүрстэй бэлэгнээс нь горидоод л. Хавар бол тэгээд л бас л гоё цас хайлаад агаар нь нэг л тийм өөр, гэрт байж байхад хүүхдүүдийн  гадаа тоглох дуу хадаад л. Сайхан тайван байжээ.
За энэ ч хөдөөгийхнийг шүүмжлэх гэсэн биш бага насны дурсамж болоод явчихлаа хэхэ.
Гэхдээ өнөөдрийн хүмүүсийн зүгээр л харилцааны түвшин ямар доогуур болсныг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Би оюутан байхдаа хичээлийнхээ бусад цагаар нэг үйлчилгээний газарт ажилладаг байваа, одооноос бараг л 10 гаруй жилийн өмнө шүү дээ, тэр үед хүмүүс сайхан тайван соёлтой ажлаа хийгээд явахад ямар ч бэрхшээл байгаагүй шүү, харин сургуулиа төгсөөд нилээн завсарласны эцэсд эргээд 5 жилийн дараа яг тэр газраа ажиилахад үйлчлүүлж байгаа хүмүүс, тэдний авир үнэндээ аймар өөрчлөгдсөн байсан, энэ нь нөгөө л хөдөөнийхний шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй билээ. Би хүнийг ялгавлан гадуурхаж байгаа зүйл биш шүү, хүн л бол хүн гэхдээ бид хөгжлөөрөө ухрах биш урагшлах хэрэгтэй байна аа л гэдэг санаа. мөн үнэхээр хүнийг хаана амьдрах эрхийг нь хязгаарлахгүйгээс хойш хөдөөний хүн ч гэсэн амьдралаа дээшлүүлэх гэж хотод орж ирж байгаа нь буруу биш ч тэд бидний өдөр тутуам тайван, амгалан, соёлт нийгэмд амьдрахад саад болж байна. Хөдөөгөөс орж байгаа иргэдийг соёлжуулах, нийгэмшүүлэх, ахуйн соёлд сургах доод тал нь хагас жилийн сургалтанд суулгамаар юм. Үүнд нь: 7 хоногтоо ядаж 1-2 удаа усанд орж байх, олон нийтийн газар биеэ засахгүй байх, нус, хог, шүлсээ хаяхгүй байх, эмэгтэйчүүдэд өндөр өсгийтэн дээр хэрхэн явахыг заах, машин барихдаа хээр тал дээр давхиж байгаа юм шиг дураараа эгнээнээс эгнээ рүү шилжихгүй байх,  дэлгүүрээс бараа хулгайлахгүй байх яагаад гэвэл камер гэж бичил биетийг хаа нэгтээ суурилуулсан байдгийг хэлж өгөх, оройн үзмэр үйлчилгээнд хүүхдээ тэвэрч ирэхгүй байх мөн гар утасныхаа дууг нь хааж байх, аливаа үйлчилгээний газар ороод дугаарлан зогсож урдуур дайрахгүй байх, театрт үзвэр үзэхдээ жинс болон пүүз өмсөхгүй байх, уурлангуутаа орос хараалыг урсгахгүй байх, мөн эрэгтэйчүүд нь хүнтэй хэл үгээ ололцохоосоо илүүтэйгээр шууд гараа гозолзуулдаггүй байх, эмэгтэй хүнд зам тавьж өгөх буюу хаалгыг түрүүлэн онгойлгож өгөх, эмэгтэй хүнийг тогооны хүн гэдгээс илүүтэйгээр үнэлэх, цирк, 1-р эмнэлэг, Соёлын төв өргөөг мэдэхгүй байж таксинд явахгүй байх, хэрэв таксинд явж байвал машинаа ядаж сард нэг цэвэрлүүлж байх яагаад гэвэл цагаан өнгийн хувцас маань шууд өнгө нь хувирч бор өнгөтэй болно ш дээ, мөн 2 км буюу 1000 төгрөг төлөх газар 2000 төгрөг гэхгүй байх, орой 8 цагаас хойш хэн нэгний гар утас руу албаны ажлаар холбогдохгүй байх гэх мэтчилэн...