Wednesday, February 16, 2011

Зүүд ...

Урьд шөнө би ёстой гого зүүд зүүдэллээ. Яг одоогийн байгаа байдлаараа 80-аад ондоо эргэж очсон байна. Би чинь нэг байрандаа олоооооооооооон жил амьдарч байгаа хүн шүү дээ. Манай хороолол бол үнэн гоё дээр үеийн кинон дээр хороолол маань ямар харагддаг яг л тэр хэвээрээ. Ямар гоё байсан юм бэ манай хороолол. Манай байр энэ тэр, ямар ч гоёын яг л дээр үеийнхээ тохижуулалтаар гэхдээ нэг л гоё цаанаа, тавилга энэ тэр нь ч хуучин мөртлөө цаанаа л гоё, орц энэ тэр ямар гоё байсан бэ нээх их гэрэл гэгээтэй.Гэртээ орсон чинь аав, ээж хоёр залуугаараа ч юм шиг үнэн аз жаргалтай байна аа, инээгээд л. Тэгээд би аавтайгаа хажуу талынхаа хүнсний зах орсон чинь нөгөө л ах, эгчийн ярьдаг төгрөг хорийн чихэр, кг-раа байдаг хатаасан жимс, чангаанз, гээд л хүнсний бүүтээгдэхүүнээрээ байх юм. Тэгсэнээ гутал энэ тэр бүгд дотоодын үйлдвэрийнх мангааар хямдхан. (Гутланд дуртай болохоороо зүүдэндээ ч мартсангүй хэхэх)Тэгээд л буцаад гэртээ орсон чинь алтан Москвад байгаа  хайрт том ахаас минь захиа ирсэн байх юм тэгээд л бүгдээрээ тойрч байгаад түүнийг уншаад л. Тэгснээ бас дүү нарт би хальт энэ чинь ийм байсан байхгүй юу энэ тэр гээд л юм тайлбарлаад байх юм (ирээдүйгээс ирсэн ах, эгчийн хүүхдүүдэд) хэхэхэх. Ээ бурхан минь, ёстой сэрмээргүй сайхан зүүд, ойрын хэдэн жил ийм сайхан зүүд ер нь зүүдэлсэн бил үү? Эсвэл би шөнө диваажин гэдэгт зочиллочихоод ирэв үү мэдэх юм алга. Нойрноосоо сэрээд одоо 2 цаг гаруй болж байгаа хэдий ч одоо ч инээмсэглэсээр л байна өглөө болгон ингэж сэрдэг бол яасан сайхан бэ? Гэрээсээ гараад ажилдаа явахад мандаж байгаа нар ч гоё харагдаад, замын бөглөөнд ч уур хүрэхгүй, утаатай ч гэсэн хот минь нээх сайхан харагдаад л.

Миний хүмүүжил ч юм уу, сэтгэлгээ ч юм уу социалист нийгэмд илүү тохирох ч юм шиг санагдаад байдаг юм тийм болоод дээр үеийн зүүд тэгтлээ сэтгэл татав уу. Хэхэ, цэцэрлэгт байхад л айлын багийн эрхийг эдлэж миний хувцас хунар, тоглоом, тэр байтугай шампунь маань хүртэл алтан Москвагаас ирдэг байсан гэнэ лээ шүү. Ганц хоёр гангарааны платуудаа бол муухан санаад байгаа юм. Тэгээд ээж, аавтайгаа 6-н настайдаа Москва орж анх удаа 17 давхрын байранд амьдарч, банана гэдэг жимс идэж үзэж, жинс гэдгийг өмсөж үзэж байлаа шүү дээ. Үнэхээр сайхан байж дээ. Гэтэл одоо би нээрээ яачихаад байгаа юм бэ өнөөдрөөс ер нь өөдрөг сэтгэлтэй, арчаатай амьдархаар ер нь тэмцэх цаг нь болсон шиг байна. Хэдий болтол өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн юм шиг амьдрах вэ дээ.
Хүмүүсээ бие биенээсээ урамын үгийг битгий харамлаарай.
Бас хүүхэд насныхаа сайхан дурсамжыг нэг санаж өдөр тутмын амьдрал, асуудлаасаа түр ч гэсэн холдоод үзээрэй.

No comments:

Post a Comment