Monday, February 14, 2011

Өнөөдөр Валентиний өдөр

Өнөөдөр агуу их хайрын өдөр. Энэ өдөр хосгүй байгаадаа жаахан гуних шиг гэхдээ дасчихиж дээ хэзээ ч нэг их сүртэй тэмдэглэж үзлээ дээ гэтэл цаагуур чинь одинаараа байгаа хүмүүс хямраад сүүд гэнэ шүү, хэхэхэ сүртэй ш дээ гэж хэлмээр санагдав.
Би ер нь энэ баяраар яг нэг удаа хүнд бэлэг өгч, нэг удаа хүнээс бэлэг авсанаа саналаа.
Авсанаа түрүүлээд биччихье. Дээр үедээ залуухан байхдаа нөгөө ангийнхаа баньдтай хальт үерхсэн юмдаг, үерхэх гэж дээ сар гаруй драм тоглосон юм би чадахгүй салъя гээд нөгөөх чинь чи миний анхны хайр гээд... Ямар ч байсан өвлийнхээ амралтаар Монголд ирсэн байсан юм яг тэр үеэр Валентин гуай тохиохгүй юу. Хэдхэн хоногийн ч өмнө ч билүү түүний төрсөн өдөр болж би нэг хүн байна даа бэлэг өгөх хэрэг болно биз дээ тэгээд л Мөнгөн Завъяа орж нэгэн монетан гинж авч өгсөнөө санаж байна. 2 сарын 14-нд нөгөөх чинь ярьж байна шүү гараад ир гээд би ч царайг нь хармааргүй байсан юм чинь үгүй ээ би гармааргүй байна гэж хэллээ, тэгсэн за за чи гармааргүй байж болно 5-хан минут орцондоо гараад ирээч гээд л гуйлаа, би ч дуртай дургүй гарч, нэг гоё хайрцагтай бөгж бэлгэнд авсан юмдаг, авахдаа бас баахан юм болж авсан яахын би чамд дургүй байж чиний өгсөн бэлгийг авахгүй гээд л. Тэгсэн нөгөөх чинь заавал өгнө гээд л тэгээд дуртай, дургүй авсан юмдаг. Одоо арай чүү санаж байгаагаас харахад нэг их сэтгэгдэл үлдээгүй юм байна. Өө энийг ингээд бичиж байсан чинь бас нэг зүйл санаанд орчихлоо, яг энэ явдал болохоос өмнө 2-3 жилийн өмнө манай ангийн баньд надад дурлаад хэхэх эхлээд л бид найзууд байсан юм аа утсаар чалчаад л тэгсэн сүүл рүү гээ агаа нэг л биш ээ, хайртай дуртай болсон гээд хэлсэн би бүр царайг нь хармааргүй болж байгаа юм чинь яагаад тэгдэг байсан юм бол одоо бол ойлгохгүй л юм байна. Хүнд дурлуулна, хайрлуулна гэдэг сайхан биз дээ. Өө бичиж байгаа зүйлээсээ хазайв. Тэгээд бас л Валентиний өдөр мессэж бичдэг байхгүй юу хаана байна гээд би ч гадуур л гэлээ, хэзээ гэртээ харихын гэхээр нь харихгүй л гэлээ. Тэгээд харина биз дээ, тэгсэн хашир нэг найзыгаа дагуулсан манай орцонд аймар том чихмэл тоглоом барьсан зогсож байсан. Намайг хэзээ ирнэ гэж хүлээж байгаа юм хөөрхий мэдэхгүй. Тэгсэн би ямар муухай зан гаргасан гэж санана, хажуугаар бараг л хялалзаад гэртээ орж хувцасаа сольчихоод, би чамтай үерхэж янз бүр болохгүйгээс хойш би бэлгийг чинь хүлээж авч чадахгүй нь гээд шууд гараад явсан юмдаг. Бас л зэвүүн охин байсан байгаа шүү. Харин бараг 10 жилийн дараа саяхны нэг өдөр энэ баньд ямар сайн баньд байсан юм бэ дээ тэр үедээ үерхэж байхгүй яав даа гэж бодсон тал бий шүү.
За одоо өгсөнөө бичье. Сургуулиа төгссөнийхөө дараа өөрөөсөө нилээн олон ах   залууд панаалдагдваа. Уулзаж учраад хэдхэн л сар болж байсан чинь агуу хайрын баяр болов. Би гэдэг хүн чинь үнэн арманчик юм чинь үдээс хойшхи ажлаа пялж байгаад Монголын хамгийн дажгүй гэх бүр дэлгүүрээс хамгийн сайхан шокладыг түүж өгөв тэгээд аймар гоё уутанд хийгээд л нөгөөх рүүгээ утасдаж би чамд бэлэг өгмөөр байна гээд л тэгсэн нөгөөх чинь жаахан завгүй байна орой хальт уулзъя гээд орой гэрийн гадаа машинтайгаа ирээд би бэлгээ гардуулж, харин хариуд нь боодол санай авсан юмдаг. Уг нь би чинь бас орой хамт баймаар байгаа ш дээ, гэтэл би явлаа гээд яваад өглөө. Би яахав гэнэн хонгор амьтан завгүй л байгаа юм байлгүй гээд.... 3 сарын дараа эхнэр нь гээд нэг эмэгтэй ярьтал ахад хөөрхөн молигдуулан гүйгээд байсан байгаа юм даа. Миний Валентинтай холбоотой дурсамж нэг иймэрхүү дээ.

1 comment:

  1. болоо болоо хүний сэтгэл ойлгохгүй өнгө амбиц хөөсөнийхөө хариуг амсаж дэ

    ReplyDelete