Thursday, February 10, 2011

Миний амьдрал юу болоод байна аа

Хүний амьдрал ер нь хэлэхийн аргагүй сонин юм аа. Ингээд амьдарсан амьдралаа эргээд харахад ер нь утгатай ч амьдарсан юм уу үгүй ч юм уу мэдэх юм алга. Гэхдээ сүүлийн жилүүдийн миний амьдралд үнэхээр бүтэж байгаа юм ердөө алга. Урьд хожид хэзээ ч үүн шиг сэтгэлээр унаж байсан тохиолдол алгаа. Хүн гаднаас харахад бол тэгээд л бүх л юм болж байна ш дээ. Хэдий хүнтэй суух нас минь болсон ч аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарч байна, гаднаас харахад сүртэй сонсогдох ажил хийж байна. Хүнээс дутуугүй хувцас ,хэрэглэл хэрэглэж байна. Гэхдээ хамгийн чухал нэг л юм дутуу байна СЭТГЭЛИЙН ТАЙВАН БАЙДАЛ. Би үргэлж л нэг юманд л санаа зовдог, айдаг, айдаг эмээдэг, сандардаг. Үнэхээр унтахаас бусад цагт эдгээр мэдрэмжүүдийг мэдрэнэ гэдэг үнэхээр аймшигтай. Би бол үнэхээр сайн хүн гэдгээ мэднэ, бас хэний ч өмнө хэлнэ, хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг, хэнд ч гай болдоггүй, намайг оролдсон ч эргээд юу ч хийдэггүй гэтэл би яагаад би хэцүү амьдралаар амьдрах ёстой юм бэ, яагаад би өөрийхөө төлөө юу ч хийж чадахгүй байгаа юм бэ, би яагаад өөрийгөө хайрлахгүй байгаа юм бэ. Бүтэлгүй, алхам тутамдаа бүтэлгүйтэх ямар хэцүү гэж сананаа, үнэхээр өөрийгөө үзэн яддаг.
Хамгийн гол нь өөрөө бууж өгөхгүй гэсэндээ фитнессээр хичээллэж, ямар нэгэн байдлаар сэтгэл өргөсөн кино, секрет гээд баримтат кино үзэх гэх мэтээр амьхандаа л өөрийгөө саатуулахыг хичээх юм нэг л мэдэхэд аймшигтай бүрхэг бодлууд ар араасаа хөвөрсөөр л. Сэтгэцийн эрүүл мэнд гэж ямар аймар үнэт зүйл гэдгийг алхам тутамдаа мэдэрч байна. Үнэхээр яах ёстойгоо ч мэдэхээ байчих юм, гэхдээ хүн гэдэг үнэн нэр хүндэндээ хайртай амьтан юм аа гаднаас харсан хүн бол намайг иймэрхүү зүйл бичиж байгаад хэзээ ч итгэхгүй гэхэд мөрийцэхэд ч бэлэн байна. Би үнэхээр нэр төрөндөө хайртай хүн энэ миний энэ бүтэлгүй, хэцүү амьдралыг хүмүүс анзаарахаас нь өмнө нэг тийш ээ л явмаар байна, зугтмаар байна. Аймшигт энэ амьдрал хурдан ард хоцроосой, ямар нэгэн итгэл найдвар ирэх л юм бол би цааш нь хурдлаад явна гэдэгтээ итгэлтэй байна.

No comments:

Post a Comment